БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд Удирдлагын академиас Сүхбаатар аймагт зохион байгуулж байна. . Багийн Засаг дарга нарт засаглал, иргэдийн оролцоо, орон нутгийн чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэглээ, манлайллын асуудлаар мэдлэг олгож, тулгамдсан асуудлыг […]
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албатай хамтран Үндсэн Хуулийн талаар мэдээлэл хүргэх зорилготой Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын депутат Д.Чулуун оролцсон нь онцлог байв. Мөн хуулийн салбарыг төлөөлж Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн eрөнхий шүүгч […]
МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТ Д.ЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Монгол улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан аймгаас сонгогдож байсан Ардын их хурлын депутат, МУ-ын Хүний гавьяат эмч Д.Чулуунд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэв. Тус хуулийг батлалцахад Ардын их хурлын 431 депатут оролцож байсан бөгөөд Сүхбаатар аймгаас 15 депутат сонгогдон шинэ үндсэн хуулиа батлалцаж байв. Өдгөө 2 депутат орон нутагтаа энх тунх амьдарч […]
СҮХБААТАР АЙМАГ ЭЕШ-Д СУРАГЧДЫГ БЭЛТГЭХЭД ЗӨВЛӨХ БАГШ НАРЫН БАГ АЖИЛЛУУЛЖ, СУРГАЛТ ЯВУУЛАХ ОРЧИНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Сүхбаатар аймаг 2023 оны ЭЕШ-д математикийн хичээлээр улсад тэргүүлсэн түүхэн амжилтыг үзүүлсэн. Сүхбаатар аймаг Математик, Хими, Физикийн сургалтыг шинэ түвшинд гаргах бодлого барьж, зөвлөх багш нартай хамтран ажиллаж байна. ЭЕШ-д бэлтгэх давтлагад Баруун-Урт сумын сургуулиудын 100 гаруй сурагчид хамрагдаж байна. Сүхбаатар аймаг боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг тогтмол хийж ЕБС-уудад Хими, Физик, Биологи, Байгалийн ухааны хичээлүүдийн […]
ӨНДӨРХААН, БАРУУН-УРТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ НЭЭХЭД ХҮН ХҮЧ, ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Онцгой байдлын дэд дарга С.Ганбат нар Өндөрхаан, Баруун-Урт чиглэлийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа. Мөнххаан сумаас 50 дотор 3-4 хэсэгт зам хаагдаж машин зорчих боломжгүй болжээ. “Талын зам” ТӨК-ийн ажилчид нэг техниктэй зам нээхээр ажиллаж байгаач нөхцөл байдал хүндэрчээ. Мөнххаан сумын удирдлагууд зам нээхэд хүч нэмэгдүүлж ажиллаж байна. Аймгийн Засаг дарга […]
ГУРВАН СУМЫН ХАМТАРСАН ОТРЫН ШТАБ БАЙГУУЛАГДЛАА

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат сумдын нэгдсэн “Отрын штаб” Эрдэнэцагаан сумын нутаг “Лаг”-ын нуурын урд талд 37-р точик гэдэг газар байгуулагдлаа. Отрын штаб нь малын эрэлд явж буй малчид эрүүл мэндийн үйлчилгээ, түр байрлах, малын мэдээллийг нэгтгэн Сумын тамгын газарт мэдээллэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Байршил: N 46.62016 E 116.05208
СУМДАД НҮҮРС ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Олгой булаг“ ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймаг орон нутагт 2500 тн нүүрс хандивласан. “ Сүхбаатарын жинчин “ ХХК 28 машин гаргаж нүүрс татан авах ажлыг зохион байгуулж, нүүрс тээврийн эхний цуваа Баруун-Урт суманд орж ирж гэр хорооллын өрхүүдэд олгож байна. Сумдад олгох ажлыг зохион […]
2023 ОНЫ ЭЦЭСТ, МАЛ ТООЛЛОГЫН ДҮНГЭЭР 3.9 САЯ ТОЛГОЙ МАЛ ТООЛЛОГДЖЭЭ

Аймгийн Статистикийн хэлтсээс 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг танилцууллаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын дүнгээр 3.9 сая толгой мал тооллогджээ. Өмнөх оныхоос 785.3 мянган толгойгоор буюу 16.9 хувиар буурсан байна. ü Эрдэнэцагаан сумын малын тоо өмнөх оноос 21.9 мянгаар өссөн ба адуу, үхэр, ямааны тоогоор аймагт тэргүүлж байна. ü Асгат, […]
ТОМИЛГООНЫ ШИЙДВЭР ТАНИЛЦУУЛАВ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Амарзаяа томилгооны шийдвэр танилцуулав. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрийн дагуу Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар Архивын тасгийн дарга Г. Ганзориг 2024 оны 1 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн томилогдсон байна. Аймгийн Засаг даргын захирамжаар Архивын тасгийн даргаар ТЗУХ-ийн Нутгийн захиргааны байгууллагын бодлого, үйл […]
ЦАГДААГИЙН ГАЗАРТ АВТО МАШИН ӨГӨВ

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газарт туулах чадвар сайтай авто машиныг гардуулж өглөө. Аймгийн Засаг дарга М.Идэрбат ард иргэдийн амар тайван байдлын төлөө ажиллаж байдаг цагдаагийн газрын алба хаагчдын унаа машины асуудалд цаашид анхаарч ажиллахаа илэрхийлж байв.