ЦАС ХАГАЛЖ ЗАМ НЭЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Түвшинширээ, Баяндэлгэр сумдын Онцгой комиссоос аймгийн Онцгой комисст хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын газраас 3 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй Баруун-Урт сумаас Түвшинширээ сумын төв, төвлөрсөн хогийн цэг болон 9 чиглэлд 412 км зам, Түвшинширээ сумаас Баяндэлгэр сум хүртэл 70 км, Баяндэлгэр сумын Төв, Баян, Дэлгэр багуудын чиглэлд өнөөдрийн байдлаар 135 км замын цасыг ковшоор […]
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Монгол Улсын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” 2024 оны 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга М.Идэрбат болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын Засаг дарга нар, төр, хувийн хэвшлийн нийт 50 гаруй төлөөлөл оролцож байна. “Хот, хөдөөгийн […]
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М. ИДЭРБАТ САЙД НАРТАЙ 2024 ОНД ТӨРИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ТӨЛӨӨЛӨН ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг дарга М. Идэрбат 2024.01.31 Төрийн ордонд сайд нартай 2024 онд төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх гэрээ байгууллаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй аймгийн Засаг дарга нарын нэгдсэн уулзалтаар Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамтын ажиллагааны зорилгыг батламжиллаа.