САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЭНХЛЭН АЧТАН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ 5 БАГИЙН ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Тус өрхийн эрүүл мэндийн төв Баруун-Урт сумын 3,4,6,8,9-р багийн 1600 гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн онд 11500 хүнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлжээ. Орон нутгийн төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр баригдсан 3 давхар тус барилга нэг давхартаа өдрийн эмчилгээ, яаралтай тусламж, дархлаажуулалт, лаборатори, эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөөтэй, хүний нөөц 86,5 хувийн хангалттай, 22 […]

СҮХБААТАР АЙМАГ ЗИЛ 131 МАШИНТАЙ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан ” ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ ” МАЛЧДАД ТУСЛАХ АЯН зохион байгуулсан билээ. Энэхүү хандивт төрийн албан хаагчид 1 өдрийн цалингаа хандивлаж, төрийн бус байгууллага, нутаг орноо гэсэн сайхан сэтгэлт иргэдийн тусламж дэмжлэгээр Сүхбаатар аймаг туулах чадвар сайтай ЗИЛ – 131 маркийн авто машинтай болж өнөөдөр Аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн […]

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД 61 ИРГЭН БҮРТГҮҮЛЖ, 8 НЬ ТЭНЦЖЭЭ

Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангахад чиглэсэн төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр (2024.03.13) орон даяар нэгэн зэрэг эхэлжээ. 2024 оны нэгдүгээр улирлын шалгалтад улсын хэмжээнд 4259, үүнээс Сүхбаатар аймагт 83 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл тус шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд […]

УИХ-ЫН ГИШҮҮД, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ НАР СУМДАД АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн Ж. Батсуурь, Н.Ганибал аймгийн Засаг дарга М.Идэрбат нарын хамтарсан баг энэ сарын 11-14-ний өдрүүдэд 12 суманд ажиллалаа. Сүхбаатар аймаг энэ жил хүндхэн өвлийг давж малын хорогдол 1.1 саяд хүрчээ. Цаашид хорогдлын тоо өсөх хандлагатай байна гэж сумдын удирдлага хэлж байлаа. Аймаг болон сумын онцгой комисс шат дараалсан арга хэмжээг цаг тухайд нь авч […]

УЛСЫН АВАРГА БОЛСОН САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Аймгийн засаг даргын Тамгын газраас U13 насны улсын аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аварга тамирчид, U18 насны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний аварга тамирчид, багш дасгалжуулагч нарт баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

СЭРГЭЭН БОСГОЛТЫН БАГ 14 ХОНОГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЭД НУТАГ БУЦЛАА

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар зудын эрсдэлтэй байгаа аймгуудын малчдад туслах сэргээн босголтын бүлэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Түвшинширээ, Дарьганга, Халзан, Онгон сумдад 14 хоног үүрэг гүйцэтгээд буцаж байна. Тус бүлэгт Зэвсэгт хүчний 014, 013, 120, 150, 350, 327, 338-р ангиуд, ЗХ-ний 016-р нэгтгэл, Дотоодын цэрэг, Хилийн 0184, 0146-р анги нэгтгэлүүдийн 127 албан […]

СҮХБААТАР АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНООС 500 МАЛЧИН ЭМЭГТЭЙД “АМИН ДЭМИЙН БАГЦ, СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖИЙГ” ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж. Гантулга тэргүүлэгчдийн хамт Баяндэлгэр, Халзан суманд ажиллалаа. Тус холбооноос аймгийн 500 малчин эмэгтэйд сэтгэлийн дэм үзүүлж, “АМИН ДЭМИЙН БАГЦ, СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖИЙГ” гардуулж 13 суманд ажиллалаа. Жирэмсэн хөхүүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэд төрүүлж өсгөсөн малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл сум бүхэнд 30 хүнд сэтгэл санааны […]