СУМ, АГЕНТЛАГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫГ ДҮГНЭЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Сумдын үйл ажиллагаа үр дүнгийн ерөнхий үнэлгээгээр тэргүүн байранд Баруун-Урт сум ЗДТГ шалгарч батламж 10.0 сая төгрөгөөр, дэд байранд Мөнххаан сумын ЗДТГ шалгарч батламж 8.0 сая төгрөгөөр, 3 дугаар байранд Баяндэлгэр сумын ЗДТГ шалгарч батламж 5.0 сая төгрөгөөр тус тус шагнагдлаа.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАР, АГЕНТЛАГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛГААЖУУЛЛАА

Аймгийн засаг дарга төлөвлөгөө батлах арга хэмжээний үеэр сумд болон агентлаг, төсөвт байгууллагын дарга нарт хандаж, гэрээнд тусгагдсан ажлуудаа чанартай сайн гүйцэтгэхээс гадна, урсгалаар ажилладаг байдлыг халж, үлгэр жишээ шинэ туршлагыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, салбартаа шинэчлэл хийж ажиллахыг хүсэв.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ СУМДЫН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалт 2 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнөөр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, ирэх жил хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг. . Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга М.Идэрбат сумдын удирдлага болон агентлаг, төсөвт байгууллагын удирдлагад зарим үүрэг чиглэлийг өгөв. . Аймгийн ИТХ-аар 2024 оныг Төрийн албан […]