СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ГУРВАН ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 331 ГА ТАЛБАЙ ӨРТСӨН БАЙНА

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртжээ. Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Холбоо” Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Төмөрт” гэдэг газруудад гарсан хээрийн түймрийн дуудлагаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж бүрэн унтраасан байна.
“Төрийн мэдээллийн цаг” 2024.04.09
