САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“Төрийн мэдээллийн цаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль зүйн зөвлөгөө, хүний эрхийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б. Наранцэцэг оролцлоо.

Хууль эрх зүйн хэлтсийн үндсэн чиг үүрэг, шинээр хэрэгжиж буй хуулийн талаар мэдээлэл өглөө.

“Төрийн мэдээллийн цаг”

нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр оролцлоо.

УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ, ХУУЛЬ ЗӨРЧИХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Засгийн газрын тохируулагч агентлаг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд төрийн байгууллагын албан хаагчид, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

СҮХБААТАР АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО АНХДУГААР ХУРАЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛЖ ГИШҮҮДЭД ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг Сүхбаатар аймагт зохион байгуулах сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг дараах 9-н хүний бүрэлдэхүүнтэй баталжээ. . Аймгийн сонгуулийн хорооны даргаар П.Мөнхжаргал / Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга / . Нарийн бичгийн даргаар Ж.Түвшинжаргал / Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах арга зүйч / […]