САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР 2024” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР 2024” ӨДӨРЛӨГ БАРУУН-УРТ СУМЫН ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. ИРГЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭГ Үнэ төлбөргүй авсан байна.  Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг  хуулийн байгууллагууд болон зарим төрийн байгууллагууд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлжээ. 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖЭЭР ЦЭРЭГТ ТАТАГДСАН ЗАЛУУС ХАЛАГДАЖ ИРЛЭЭ

Сүхбаатар аймгаас  2023 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдаж албаа хаасан залуус хугацаат цэргийн албаа амжилттай хааж, 2024.05.01  өдөр буюу өнөөдөр халагдаж ирлээ. Дорнод аймгийн 0132-р ангид алба хаасан цэргүүд ирж байгаа нь энэ юм. 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024.05.01 Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад 2023 оны үйл ажиллагааны тайлан, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, хуулийг даган гарсан дүрэм журмын талаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Засаг даргын дэргэдэх агентлагийн алба хаагчид хамрагдав.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2024.04.30   Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч албан уулзалт хийлээ. Сүхбаатар аймагт ажиллаж амьдардаг америк иргэдийн амьдрал ахуйтай танилцаж яваа аж. АНУ-ын 11 иргэн Сүхбаатар аймагт ажиллаж амьдардаг. МСҮТ, Боловсрол шинжлэх ухааны газар америк мэргэжилтнүүд ажиллаж аймаг орон нутгийн хүүхэд залууст хэлний мэдлэг олгох, тухайн орны […]