МСҮТ-ИЙН ТӨГСӨГЧИД ЭРДМИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ

Энэ хичээлийн жилд 1 болон 2,5 жилээр тогооч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин , барилгын өрөг угсралт, барилгын засал чимэглэл, төмөр замын замчин, гагнуур, ойжуулалт, гоо засалч, авто машин, засвар ашиглалт зэрэг 9 мэргэжлээр 180 төгсөгч төгсөж, эрдмийн баяраа хийлээ. Аймгийн Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа оролцож нийт төгсөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ. 2024.05.17
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОООНООС, АЙМАГ, СУМЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2024 оны Улсын Их хурлын сонгууль бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдахтай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооноос аймаг, сумын сонгуулийн хорооны ажилтнуудад сургалт зохион байгуулж байна. Сонгуулийн саналын хуудсыг зөв бөглөх, иргэд сонгогчдийг мэдээлэл арга зүйгээр хангах бэлтэлийг хангаж байгаа аж.