ЦЭРГИЙН “ НЭГДҮГЭЭР ЗЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ” СУРГАЛТ ЯВАГДЛАА

Монгол Улсын “Цэргийн албаны тухай” хуулийн 3.1.17.”нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн” гэж цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч офицерыг; 32.1.Цэргийн бэлтгэл албанд байгаа нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн анги, салбарт цэргийн мэргэжлийн дагуу зохих албан тушаалд бүртгүүлэх, цэргийн мэргэжил олгох, давтан бэлтгэх сургалтад хамруулах, цэргийн дайчилгаатай сургуульд оролцуулах үүргийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штаб хүлээнэ. […]
“ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ СҮХБААТАРЧУУД 10:10” АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР 2 ДАХЬ ЖИЛИЙН СУРГАЛТАА ДҮГНЭЛЭЭ

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засаг даргын дэмжлэгтэйгээр “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ СҮХБААТАРЧУУД 10:10” Англи хэлний хөтөлбөр 2 дах жилдээ хэрэгжиж, 2023-2024 оны хичээлийн жилийн хаалтын хийж ололт амжилт ахиц дэвшлээ тооцон тайлагналаа. Хөтөлбөрт 11-р ангийн 30 суралцагч хамрагдсан бөгөөд тэд Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ харилцаа манлайлал, өөрийгөө илэрхийлэх, илтгэх […]
“ ХОЁРДУГААР ЗЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭН ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг даргын А/324 дүгээр захирамжийн дагуу “Хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн”-ий сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 03-12-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн 168 дугаар тусгай салбарын байрлалд амжилттай зохион явууллаа. Сургалтын эхэнд бэлтгэлд үүрэгтнүүдийг хээрийн хувцсаар ханган, эрүүл мэндийн үзлэгт хамруулан хичээл сургалт явуулах байр, хооллох байр, амрах байр зэргийг бэлтгэн хичээлд хамрагдах […]
” ИРМҮҮН ” ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТӨВ НЭЭСЭН ЗАЛУУ ХОСУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Төрөлх нутагтаа сайхан амьдрах хүсэл мөрөөдөлтэйгээ нутгаа зорин ирсэн залуус хүүхэд багачууд тоглож наадах нэгэн шинэ орчинг нээлээ. Аймгийн засаг дарга М. Идэрбат тус тоглоомын төвөөр зочилж, нутаг орноо, хүүхэд багачуудаа гэсэн халуун сэтгэл өвөрлөн энэхүү төвийг нээсэнд хүүхэд багачуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж хүндэтгэл үзүүллээ. Үүсгэн байгуулагч Э.Улсболд цаашид тоглоомын төрлөө нэмэгдүүлэх хүсэлтэй […]
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Стандарт хэмжилзүйн хэлтсийн даргаар тасралтгүй 16 жил ажилласан тус хэлтсийн дарга Д.Эрдэнэбат гавъяаныхаа амралтанд гарч байна. Түүнд Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэнд явдалд талархаж Аймгийн засаг дарга М.Идэрбат хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр улсад 35 жил ажиллахдаа Хэмжилзүйн улсын шалгагч, Улсын байцаагч зэрэг ажлыг хийж байгаад 2009 оноос хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэжээ.
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2022-2023 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЙЛАН, 2024-2026 ОНД БАЙГУУЛАХ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Уг хэлэлцээр нь хөдөлмөрийн харилцаа, аймгийн хүн амын чанартай, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэгт баримтлах чиглэлийг зохицуулан, хэрэгжүүлэх зорилготой. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга удирдлагууд, гишүүд, ажил олгогч эздийн холбооны төлөөлөл, сумдын удирдлагууд оролцлоо.