САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН СҮХБААТАР АЙМАГТ 2 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн 8 сарын 17-27-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт боллоо. Тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Аймгийн засаг дарга М.Идэрбат нээлтийн үйл ажиллагаанд оролцож Тал сайхан нутагт минь тухлан саатахыг урьж Сүхбаатар […]

БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИЙН ДЭД ЗАХИРАГЧ ЖИН ГУО ВЭЙ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД СҮХБААТАР АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Тус мужийн удирдлагууд Дарьт Шүтээн компанийн Баян тал мах боловсруулах үйлдвэртэй танилцаж, Аймгийн удирдлагуудтай албан уулзалт зохион байгууллаа. Сүхбаатар аймаг, БНХАУ-ын Ляонин мужтай ах дүүгийн найрсаг харилцаатай муж юм. Найрамдалтай харилцаа тогтоосны 10 жилийн ой ирэх онд тохионо. Тус ойн хүрээнд олон салбарт харилцан арга хэмжээнүүд зохион байгуулахаар боллоо.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН  26 АЛБАН ХААГЧ УСАНД АВТСАН ХЭСГҮҮДЭД АЖИЛЛАЛАА

Баруун-Урт суманд орсон их хэмжээний борооны улмаас  21 газар усанд автаж аймгийн Онцгой байдлын газрын  26 алба хаагч 5 бүлэг 5 техниктэй иргэдийн дуудлагаар ажилласан байна.  Албан байгууллага 7, Гэр хашаа байшин 11, Гудамж талбай 1, Орон сууц 2” зэрэг газруудад тус тус ажиллажээ.

“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН -2024”

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлийг бууруулах, түүний суурь шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян -2024” ХААН Банк Сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран Сүхбаатар аймагт […]