САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ОЮУНЛАГ ШАТРЫН КЛУБЫН ТАМИРЧИН АМАРТАЙВАНЫ ЭРХЭМБАЯР ДАШТ-НЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Грек улсад зохиогдсон Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат ” Оюунлаг ” шатрын клубын тамирчин Амартайваны Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тэмцээний U2000 ангилалд 37 орны 94 тамирчин өрсөлдсөн байна. А.Эрхэмбаярын энэхүү амжилт нь Оюунлаг шатрын клубын тамирчдаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 дахь Мөнгөн медалийг хүртсэн тамирчин болж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй зочид төлөөлөгчид Сүхбаатар аймагт айлчиллаа.

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын төлөөллийг Аймгийн Засаг дарга М.Идэрбат болон орон нутгийн удирдлагууд хүлээн авч, хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Ерөнхий консул Кэ Юушэн Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, Ерөнхий консулын газар болон Сүхбаатар аймгийн харилцаа хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, Сүхбаатар аймагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, боловсролын салбар сурагчдын […]

ЛОГИК ПАЗЗЛЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ МӨНГӨН МЕДАЛЬТАН А.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛОН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, СУРАГЧДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ТАЛАРХАЛ, МӨНГӨН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Логик паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 2024 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд болж өнгөрсөн. . Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 25 орны 138 оролцогч 3 өдөр, 21 раундын нийт 317 логик паззл бодож оюун ухаанаараа өрсөлджээ. . Тэмцээний U18 насны ангиллын Монгол Улсын анхны Мөнгөн медаль хүртсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын […]