САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

МОНГОЛ ДАХЬ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН 30 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Тус арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат болон Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр нар оролцож байна. Сүхбаатар аймгийн хувьд Хүүхдийг ивээх сантай хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн байдаг. 2023 онд Хүүхдийг ивээх сан Зудын төсөлд Сүхбаатар аймгийн 3 суманд нийт 200 гаруй сая төгрөгний төсөл хэрэгжүүлсэн. 70 хувиас дээш малаа алдсан […]

МОНГОЛ УЛСАД УС ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн хамт олон ойн баяраа тэмдэглэж байна. Ус цаг уурын түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа баярын хуралд оролцож баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Түүхт 100 жилийн хугацаанд цаг уурын байгууллагад ажиллаж байсан […]

СҮХБААТАР АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Сүхбаатар аймгийн хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн боллоо . Тус зөвлөгөөнд хилийн цэргийн 0146 – р анги, хилийн цэргийн 0184-р ангийн захирагч нар болон аймгийн удирдлага, хилийн зургаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо. . Улсын хил хамгаалалтын үр дүн, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2024 онд хэрэгжүүлсэн ажил, 2025 […]

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжилт үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэл” сургалт зохион байгууллаа . Хөгжлийн бодлого, төлөвлөлт ба байгуулалтын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг уялдуулан төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх сургалтанд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга болон төрийн байгууллагын албан хаагчид хамрагдлаа. . Сургалтын үр дүнд бүх түвшинд […]

БНСУ-ЫН ГОКСОН МУЖИЙН АЛБАНЫ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

БНСУ-ын Гоксон мужийн албаны дарга Кim – Sam- ho, цэнхэр ордны асуудал хариуцсан ахлах ажилтан Ko-Heeju, Кванхэ аж үйлдвэрийн цогцолборын захирал Кim Hyunjin, Кванжу сангийн тэргүүн Kim Kong нар Сүхбаатар аймагт ажиллалаа. Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа албан уулзалт хийж Боловсрол, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. […]

“НАРНЫ ХҮҮХДҮҮД” КЛУБЫН БҮЖИГЧИД МОНГОЛ БҮЖИГ УЛСЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЖЭЭ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр хотноозохион байгуулагдсан Монгол бүжгийн гайхамшиг улсын уралдаанд Сүхбаатар аймгийн Нарны хүүхдүүд клубын багш сурагчид амжилт дүүрэн оролцлоо. Газар газраас зорин ирсэн 77 хамталгийн 1000 гаруй бүжигчин чуулсан уралдаанд олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан Нарны хүүхдүүд клубын бүжигчин хүүхдүүд гурван төрөлд нэг мөнгө, хоёр тусгай байрыг эзэлжээ.

АЙМГИЙН УДИРДЛАГА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн удирдлагууд боловсролын салбарын удирдлага, СӨБ болон ЕБС-ийн захирал, Насан туршийн боловсролын төв, МСҮТ-ийн удирдлага багш нарын төлөөлөлтэй 2024.11.08-ний өдөр уулзаж аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааний хөтөлбөрт тусгах санал, аймгийн 5 жилийн үндсэн чиглэлд тусгах саналуудыг сонсох уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар : Боловсролын салбар мэдээлэл хийж, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл […]

“СУДАР ЭГШИГЛЭН” 2024 ТӨСӨЛ ӨНДӨРЛӨЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Сүхбаатарчуудыг номын далайгаар аялуулж, хөгжүүлэх “СУДАР ЭГШИГЛЭН” төсөл 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Төсөлд Сүхбаатарчуудаас гадна Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймгуудад хүрээгээ тэлж нийт 5200 гаруй оюунлаг уншигчид хамрагдсан юм. Номыг түгээн дэлгэрүүлэх явц гэдэг номын мөрийг хөөж, гэгээрэн суух эрдэмтэд дан ганц хамаатай бус номын талаар ухааран ойлгож, хүлээн […]

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН САЛБРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн удирдлагууд Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын газар, Нийгмийн даатгалын ажилтан албан хаагчидтай 2024.11.07-ний өдөр уулзаж аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааний хөтөлбөрт тусгах санал, аймгийн 5 жилийн үндсэн чиглэлд тусгах саналуудыг сонсох уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар ХХҮГазар 1. Иргэдийг малжуулах 2. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, түрээсгүй ажлын байрыг бий […]

ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДАХ САНАЛЫГ САЛБАР НЭГЖҮҮДЭЭС АВАХ УУЛЗАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад салбар бүрийн албан хаагчидтай уулзалт хийж саналыг нь авч байна. Уулзалт эрүүл мэндийн салбараас эхэллээ. Эрүүл мэндийн газрын удирдлага, ажилтан , албан хаагчид, эмч мэргэжилтнүүд нэгдсэн эмнэлгийн удирдлага энэхүү уулзалтад оролцов. Хүн амын төвлөрлийг сааруулахад лавлагаа шатлалын эмнэлэгт бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч […]