САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ОНГОН СУМЫН ЗАСАГ ДАРГААР Д.ЭНХБААТАРЫГ ТОМИЛЛОО

Онгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас ирүүлсэн саналын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Онгон сумын Засаг даргаар Даваадоржийн Энхбаатарыг томиллоо. Тэрээр өнөөдөр сумын Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авчээ. Д.ЭНХБААТАРЫН БОЛОВСРОЛ АЖЛЫН ТУРШЛАГА : 2000 онд МУИС – ийг философич нийгэм судлаач мэргэжлээр төгссөн. 2009-2012 онд сумын Засаг даргын орлогч, 2012-2017 онд сумын Засаг […]

НАРАН СУМЫН ЗАСАГ ДАРГААР М. ГАНХӨЛӨГИЙГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар Наран сумын Засаг даргаар Монхорын Ганхөлөгийг томиллоо. 2011 онд МУБИС-г Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. 2012 оноос 2020 он хүртэл Наран сумын Эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтан. 2020-2023 онд Дашваанжил ХХК-н Сүхбаатар салбарын эрхлэгчээр 2023 оноос Наран сумын Засаг даргын Тамгын газарт Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.    

ТҮМЭНЦОГТ СУМЫН ЗАСАГ ДАРГААР Г.ЭНХБАТЫГ ТОМИЛЛОО

Түмэнцогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 9 дэхь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас ирүүлсэн саналын дагуу  аймгийн Засаг даргын захирамжаар Түмэнцогт сумын Засаг даргаар Готовын Энхбатыг томиллоо. Тэрээр тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан.

СҮХБААТАР СУМЫН ЗАСАГ ДАРГААР Ц.АРИУНЦОГИЙГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар сумын Засаг даргаар Цогтбаатарын Ариунцог томилогдлоо. Төрийн албанд тасралтгүй 19 жил ажиллаж байгаа туршлагатай. Нутаг орныхоо иргэдийн төлөө сэтгэл зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийллээ. Ц.АРИУНЦОГИЙН АЖЛЫН ТУРШЛАГА : 2007 онд Сүхбаатар сумын ЗДТГ түшмэл 2009-2017 онд Сүхбаатар сумын Хөдөлмөр үйлчилгээний мэргэжилтэн .2017-2024 он хүртэл Багийн Засаг даргаар ажиллаж байсан.

ХАЛЗАН СУМЫН ЗАСАГ ДАРГААР Б.МӨНХ-УЧРАЛЫГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар Халзан сумын Засаг даргаар Бяхарсүрэнгийн Мөнх-Учралыг томиллоо. Тэрээр төрийн албанд ажиллаж байсан туршлагатай нэгэн. Аймгийн Засаг дарга М.Идэрбат : Халзан сум улс болон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар чамгүй олон ажил хийгдсэн. Эмнэлгийн шинэ барилга баригдаж байна. Сумын төвд тавигдсан авто зам болон бусад ажлуудад анхаарал тавьж ажиллахыг чиглэл болгов. Б.МӨНХ-УЧРАЛЫН […]

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ БАТЛАМЖИЛЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 121 тоот захирамжаар Сүхбаатар аймгийн Засаг даргаар Манлайбаатарын Идэрбатыг улираан батламжиллаа. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал, Засаг даргын Тамгыг гардуулж өглөө. Засаг дарга М.Идэрбат үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой боллоо.  Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрт тусгах ажлын […]

ДАРЬГАНГА СУМЫН ЗАСАГ ДАРГААР М.ЦЭРЭНДАШИЙГ ТОМИЛЛОО

Дарьганга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаанаас ирүүлсэн саналын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар М.Цэрэндашийг тус сумын Засаг даргаар томиллоо. Эдийн засагч мэргэжилтэй тэрээр Хадгаламж банк болон Төрийн банкны Дарьганга сумын салбарын захирлаар ажиллаж байсан туршлагатай. Дарьганга сум бол Зүүн бүс нутаг Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын нүүр царай болсон сум. Хил орчмын аялал жуулчлал, соёлын […]