СҮХБААТАР АЙМГИЙН УДИРДЛАГУУД СУМДАД АЖИЛЛАЛАА

Аймгийн удирдлагууд 3 хэсэгт хуваагдаж 2024 оны 12 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд сумдад ажиллалаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан Бичигтийн боомтод ажиллалаа. Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Түмэнцогт, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян суманд ажиллав. Аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дарьганга, Онгон, Наран, Халзан, Баяндэлгэр […]
СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулдаг next step-2025 үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, АЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар оролцлоо. Монголын залуучуудын холбоо, Хэнтий, Дорнод аймгийн Залуучуудын холбооны гишүүн удирдлагууд оролцож байгаагаараа онцлогтой байлаа. Аймгийн Залуучуудын холбооны цаашдын үйл ажиллагааг дэмжиж Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААНААР 7 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Тус хурлаар хэлэлцэх асуудал : Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулж, дарга, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт Аймгийн 2025 оны Төсвийн төсөлд өгөх Төрийн аудитын газрын […]
СҮХБААТАР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2024 ОНД БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН АЖИЛ Улс төсөв, хувийн хөрөнгө оруулалтаар нийт 28 төсөл арга хэмжээ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна. Энэ онд шинээр хувийн хөрөнгө оруулалтаар Шинэ тэмүүлэл хотхон 56 айл, Хос өргөө 88 айл, Соёмбо 75 айл, Баяншарга хотхон 29 айл үйлчилгээтэй 248 айлын 4 блок орон сууц ашиглалтанд орсон.Улсын хөрөнгө оруулалтаар […]
АЙМГИЙН НУМТ ХАРВААНЫ “ОТГО ХАРВАА 2024”

Монголын үндэсний спортын нэг төрөл ахмадын шагайн нумт харвааг өвлүүлэн хөгжүүлж, Үндэсний бахархалт өв соёлоо сурталчлах, ахмад харваачдын ур чадварыг нэмэгдүүлэх, оролцоог өргөжүүлэх, ахмадын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор баг болон цуваа харваа төрлөөр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 13 сумын 21 багийн 200 харваачид оролцож авьяас чадвар, ур ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. […]