ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буйд хяналт тавина. Хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн […]
ХУРДАН КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран “Технологийн хөгжлийг хурдасгана” уриан дор Хурдан клубын үйл ажиллагааг эхлүүлж байна. Тус клубын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ийн дарга Т.Хурцбаяр нар оролцож клубын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тус клуб нь Ахмадууд болон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах […]
ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 33 БАГИЙН 600 ОРЧИМ ТАМИРЧИН ОРОЛЦЛОО

Аймгийн Засаг даргын Ивээл дор, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 4 удаагийн аварга, МУ-н гавьяат тамирчин Э.Ням-очирын нэрэмжит U15 насны Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Баруун-Урт хотноо 2025 оны 03 дугаар сарын 15,16-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд 33 багийн 600 орчим тамирчин өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. Шилдэг […]
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ САЛБАР ФОРУМ

БАРУУН-УРТ ХОТНОО БОЛЛОО тус форумд Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн төлөөлөл оролцлоо. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвтэй хамтран “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн […]
ТҮЙМРИЙН УЛМААС ХОХИРСОН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭН ЗӨВ БОДИТОЙ ГАРГАХАД АНХААРЧ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо. Хуралдаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар оролцож хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж үүрэг өгөв. Түймрийн дараах сэргээн босгох, өртсөн иргэдэд тусламж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолж, эдгээр […]
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОН СҮХБААТАР АЙМАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын ууган сургууль болох Монгол Улсын их сургуулийн удирдлага, салбар сургуулийн захиралууд, тэнхэмийн эрхлэгч нарын бүрэлдэхүүн Сүхбаатар аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга М. Идэрбат хэлсэн үгэндээ : Монгол Улсын Засгийн газраас Аялал жуулчлал, Хөдөө аж ахуйн бүс нутаг болгон зарласан. Зүүн бүс нутаг эрчимтэй хөгжих томоохон мега төслүүд хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын ууган […]
СҮХБААТАР АЙМАГТ “МАГНАЙ ТҮРГЭН” ЧУУЛГА БАЙГУУЛАГДЛАА

Дарьганга уртын дуу” боловсролын хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймагт аймгийн Засаг даргын захирамжаар уртын дууны “Магнай түргэн” чуулгыг байгуулж Монгол улсын ардын жүжигчин, уртын дуучин, Ш.Чимэдцэеэ зөвлөхөөр нь ажиллаж байна. Мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран уртын дууны анхан шатны сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Баруун Урт хотод зохион байгууллаа. Сургалтанд нэг сумаас, цаашид уртын […]
СҮХБААТАР АЙМАГ ТҮЙМЭРТ НЭРВЭГДСЭН 10 ӨРХӨД ТУС БҮР НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

/2025.03.12/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн, Улсын Их хурлын гишүүн У. Отгонбаяр, Улсын Их хурлын гишүүн Ц. Идэрбат, Аймгийн Засаг дарга М. Идэрбат нар Сүхбаатар суманд ажиллалаа. Тус сумын гал түймэрт өртсөн малчдад иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй […]
ХЭЭРИЙН ТҮЙМРҮҮДИЙГ БҮРЭН УНТРААЛАА

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 09-нд гарсан хээрийн түймэр, 11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа. Түймэрт өртсөн талбай, хохиролыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг […]
ТӨРИЙН АЛБАНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ 2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сүхбаатар аймгийн хэмжээнд нэгдүгээр улирлын Ерөнхий шалгалт өгөхөөр 81 иргэн бүртгүүлжээ. Шалгалтыг 4 ээлжээр зохион байгуулжээ.