САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЦЭРЭГ- ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ СУРТАЛЧИЛЛАА

“ЭХ ОРОНЧ МОНГОЛ ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Сүхбаатар аймгийн ЕБС-уудын ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч үзэл, нийтийн биеийн тамирыг сурталчлах арга хэмжээг зохион явууллаа.  

ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛ”-ИЙГ ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОУБ БОЛОН PEOPLE IN NEED ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2025 оны хаврын улиралд хээрийн түймрийн эрсдэл эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор Старт Нэтворк (Start Network) сангаас санхүүжилттэй, “Хээрийн түймрийн эрт арга хэмжээний төсөл”-ийг Дэлхийн Зөн Монгол ОУБ болон People in Need олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж эхэллээ. Төслийн зорилго нь хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, орон нутгийн эрт арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлэх, мэдээлэл, […]

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН HUB GN /HUB GLOBAL NETWORK/ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг дарга М.Идэрбат Бүгд Найрамдах Солонгос Улсын HUB GN /Hub Global Network/ байгууллагатай хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулав. HUB GN нь сургалтын хөтөлбөр боловсруулж, гадаадын мэргэжилтнүүдэд хөдөлмөр эрхлэлтийг зуучлах, чадварлаг мэргэжилтнүүдийг Өмнөд Солонгос улсад зохих ажил мэргэжлийн чиг баримжаатай болгоход туслалцаа үзүүлдэг БНСУ-ын томоохон байгууллага юм. Тус уулзалтаар Өмнөд Солонгос улсын үйлдвэрүүдэд өндөр цалинтай […]

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ IV ХУРАЛДААНААР ДАРААХ 11 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЭ

ҮҮНД : 1. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай; 2. Аймгийн 2025 оны төсөвт зохицуулалт хийх тухай; 3. Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний ерөнхий нөхцөл батлах тухай; 4. Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөр батлах тухай; 5. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, даван туулах, дасан зохицох аймгийн 2025-2030 оны төлөвлөгөө батлах тухай; […]

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жастин Александр нар 2025 оны 04 дугаар сарын 14-ний өдөр Баруун-Урт хотноо Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах түншлэлийг байгуулж “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг […]

ОРОН НУТАГТ СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Сүхбаатар аймаг, АШУҮИС хамтран орон нутагт эрэлттэй байгаа сувилагч болон туслах сувилагч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөр сувилагчаар ажиллах сонирхолтой хүн бүрд нээлттэй. Элсэлтийн Ерөнхий шалгалт өгч 420 оноо авсан тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжтой. 2025 оны 9 дүгээр сараас эхлэх тус хөтөлбөр эхлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. АШУҮИС -ийн багш нарын баг орон нутагт […]

KUACE-2025 ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН УРАЛДААНААС 4 АЛТ, 5 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

  Солонгос улсад зохион байгуулагдсан KUACE-2025 мэргэжлийн болон сонирхогчдын олон улсын бүжгийн уралдаанд Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын бүжигчид, Дуу, Бүжгийн “Нарны хүүхдүүд клуб”- ын багш, сурагчид амжилттай оролцож 4 алт, 5 мөнгөн медаль хүртжээ. Мэргэжлийн төрөлд : Жаахан шарга театрын бүжигчин Л.Ган-Эрдэнэ, Б.Сайхантуяа, Б. Чулуунчимэг, Ц.Энхмаа нар дэд байр Сонирхогчдын төрөлд : Нарны хүүхдүүд […]

СҮХБААТАР АЙМАГТ “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА” ГАРЫН АВЛАГЫН ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар аймагт “Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагын танилцуулах сургалтыг зохион байгуулж, түймрийн нөлөөллийн прогноз, мэдээнд үндэслэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулах чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгож байна. #АДАПТ төслийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү сургалтын зорилго нь гамшгийн эрсдэлийг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэхэд оршиж байна. Сургалтад гамшгийн эрсдэлийг бууруулах орон […]

ТАТВАРЫН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

Үндэсний Татварын алба 2025 оныг “Зөвлөн туслах Татварын алба” болох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан Сүбаатар аймгийн татварын газрын албан хаагчдын ур чадвар, мэдлэг мэргэжлийн түвшинийг дээшлүүлэх 2024 оны ажлаа дүгнэх, 2025 оны зорилтоо тодорхойлох Татварын улсын байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2025 оны 04 дүгээр сарын 09-10 ний өдрүүдэд Баруун Урт суманд зохион байгуулагдаж байна.

“СҮХБААТАР АЙМГИЙН ХӨТӨЧ” НОМ ШИНЭЧЛЭГДЭН ГАРЛАА

Сүхбаатар аймгийн Соёл, урлаг аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл, урлагийн хэлтсийн дарга П.Ариунболд энэхүү номыг 9 жилийн өмнө анх хэвлүүлж байсан бол өнөөдөр мэдээллээ шинэчлэн баяжуулж дахин хэвлэн гаргалаа. Сүхбаатар аймагтай танилцахаар ирсэн хүн бүрийн гарын авлага болохуйц мэдээллээр дүүрэн ном ийнхүү нээлтээ хийлээ.                       […]