“ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРТ АРГА ХЭМЖЭЭ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Старт Нэтворк (Start Network) сангаас санхүүжилттэй, “Хээрийн түймрийн эрт арга хэмжээний төсөл”-ийг Дэлхийн Зөн Монгол ОУБ болон People in Need олон улсын байгууллагууд, аймгийн Онцгой байдлын газар хамтран хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Асгат сумын Засаг даргын тамгын газарт Старлинк төхөөрөмж, салхины хурд хэмжигч, хээрийн түймрийн үед ашиглах хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас 20 ширхэг, […]
“ ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ СОНСЪЁ, ОЙЛГОЁ ” СЭДЭВТ ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Уг аяны зорилго нь өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан төлөвшүүлэхэд оршино. Өсвөр үеийнхэн, тэдний гэр бүл, асран хамгаалагч нарт эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа болон нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, өсвөр үеийнхний дунд үе тэнгийн зөвлөгч бэлтгэх, сургуулийн […]
ЗҮҮН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВӨЛГӨӨН ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТОД БОЛОВ

Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой, “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” Зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ. Тус зөвлөгөөнийг Монгол Улсын төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 600 гаруй төрийн албан хаагч оролцож, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан […]
“НУТАГТАА” ҮЗЭСГЭЛЭН ЖААХАН ШАРГА ТЕАТРТ ДЭЛГЭГДЭВ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат уран сийлбэрч, барималч МУСТА Энхбаатарын Олонтүлхүүрийн уран бүтээлийн гүн утга, гэгээн уур амьсгалыг мэдрүүлэх анхны бие даасан “Нутагтаа” үзэсгэлэнг Жаахан шарга театрт өнөөдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болж байна. Анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Тэмүүлэл цогцолбор сургууль, Сүхбаатар суманд математикийн багшаар ажиллаж байсан аавынхаа гэгээн дурсгалд зориулан дэлгэжээ. Тэрээр […]
“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2025” УУЛЗАЛТ ,АРГА ХЭМЖЭЭНД 20 ГАРУЙ АЖ АХУЙ НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээнд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул, уурхайн компанийн төлөөлөл оролцож байна. Аймгийн Засаг дарга М. Идэрбат хариуцлагатай уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа-2025 уулзалт арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ: Аж үйлдвэр, эрдэс баялагийн салбар Монгол Улсын Эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг салбар, нөгөө талаар […]
ҮСЧИН, ГОО САЙХАНЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛОВ

Аймгийн аварга шалгаруулах Үсчин, гоо сайханчдын тэмцээнд 3 сумын 12 салоны нийт 150 оролцогч, 11 төрөлд өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа. Аймгийн шилдэг эрэгтэй үсчинээр Эрдэнэцагаан сумын үсчин Д. Батбаяр, Эмэгтэй төрөлд Лонда салоны үсчин н. Мөнхсаран нар тус тус шалгарлаа. Гурван төрөлд байр эзэлж, аварга үсчин цомын эзэд боллоо. Нийт багийн дүнгээр Лонда салон тэргүүллээ. Аймгийн […]
УУЛБАЯН СУМЫН ЗАСАГ ДАРГААР Х.ЦОГТБААТАР ТОМИЛОГДЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар Уулбаян сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Хишигжаргалын Цогтбаатарыг томиллоо.