АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСГАТ СУМЫН ӨНДӨР НАСТАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Аймгийн Засаг дарга М. Идэрбат Асгат суманд ажиллах үеэрээ 97 настай өндөр настан Р.Янжингарав гуайд хүндэтгэл үзүүллээ. 8 хүүхэд төрүүлж өсгөсөн буурай сумынхаа түүхт 100 жилийн ой болох өдрийг хоног тоолон хүлээж суугаагаа аймгийн Засаг даргад хуучилж байв.Тус сумын хамгийн өндөр настан нь аж.
470 ХҮНИЙ СУУДАЛТАЙ НААДМЫН ТАЛБАЙ БАРИГДАЖ БАЙНА

Орон нутгийн хөгжлийн сангийн 399,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар наадмын талбай шинээр барих ажил эхэлжээ. Асгат суманд 470 хүний суудалтай,тойрог авто замтай наадмын талбайн ажлыг “АРАНЖИНБОЛД” ХХК нь гүйцэтгэж байна.
НИЙТИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ БАРИГДАЖ БАЙНА

Асгат сум орон нутгийн хөгжлийн сангийн 575 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нийтийн ахуйн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга баригдаж байна. Оёдол, үсчин,гутал засвар, цахилгаан бараа засвар, Халуун ус зэрэг 10 гаруй төрлийн цогц үйлчилгээ үзүүлэх нэгдсэн төв ирэх сарын 1-нд ашиглалтад орно. Нэгдсэн халаалтад холбож дулааныг бүрэн шийдвэрлэжээ.
АСГАТ СУМ НЭГДСЭН ХАЛААЛТАД ХОЛБОГДСОНООР ТӨСВИЙН 6 БАЙГУУЛЛАГА ДУЛААНААР ХАНГАГДАНА

Улсын төсвийн 2 тэрбум 966 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Асгат сум нэгдсэн халаалт шугам тавих ажил хийгдэж байна. 1,8 км урттай гадна шугамтай, 0,8 МГВ хүчин чадалтай 2 зуух, аваарын 1 зуухтай тус халаалтын нэгдсэн систем ашиглалтад орсноор Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Сумын ЗДТГ, Эмнэлэг , Нийтийн ахуй үйлчилгээ зэрэг 6 байгууллага дулаанаар хангагдана. Дулааны […]
АСГАТ СУМЫН ТӨВИЙН ДОТОРХ АВТО ЗАМЫН АЖИЛ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М. ИДЭРБАТ АСГАТ СУМАНД ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ :

Орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцаж байна. Түүхт 100 жилийн ойн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3,2 км авто замын ажил, нэгдсэн халаалт шугам тавих зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажил ид өрнөж байна. Аймгийн Засаг дарга сум үүсгэн байгуулагдсаны түүхт ойн бэлтгэл ажилтай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж холбогдох үүрэг […]
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТҮВШИНШИРЭЭ СУМАНД АЖИЛЛАЖ ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Тус сумын хувьд түүхт 100 жилийн ойгоо угтаж бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Аймгийн Засаг дарга М. Идэрбат суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт ажлын явцтай танилцаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгөв. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М. ИДЭРБАТ: Түвшинширээ сумын удирдлагуудад улс төрийн […]
СУМЫН ХУУЧИН ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ТУУРИЙГ ТОХИЖУУЛЖЭЭ

Түвшинширээ сумын хуучин төрөх газрын туурийг тохижуулж хашаажуулжээ. Тус сумын эх баригч Самдангийн Чулуун эмчийн үр хүүхдүүд санаачлан ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж сумын хуучин төрөх эмнэлгийн газрыг тохижуулж, хүүхдээ тэвэрч буй ээжийн хөшөөг босгоно. Сумынхаа түүхэн ойг угтаж ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж 50 гаруй сая төгрөгөөр энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. […]
СУМЫН ХУУЧИН ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ТУУРИЙГ ТОХИЖУУЛЖЭЭ

Түвшинширээ сумын хуучин төрөх газрын туурийг тохижуулж хашаажуулжээ. Тус сумын эх баригч Самдангийн Чулуун эмчийн үр хүүхдүүд санаачлан ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж сумын хуучин төрөх эмнэлгийн газрыг тохижуулж, хүүхдээ тэвэрч буй ээжийн хөшөөг босгоно. Сумынхаа түүхэн ойг угтаж ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж 50 гаруй сая төгрөгөөр энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.