ТҮВШИНШИРЭЭ СУМ НААДМЫН ТАЛБАЙГАА СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

Түвшинширээ сум түүхт 100 жилийн ойгоо угтаж наадмын талбайгаа сэргээн засварлаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 100 гаруй сая төгрөгөөр наадмын талбайн өнгө төрхийг сэргээн будаж, зүлэг тарьж байна. Аймгийн Засаг даргын зүгээс наадмын талбайд тавих сандлын асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөхөөр болов.
БАХАРХАЛ ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ 1,5 ТЭРБУМААР БҮТЭЭЖ БАЙНА

Бахархал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг Улаанбаатар хот дахь Халзан сумын Нутгийн зөвлөлийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Уг хүрээлэнд нутгийн уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 8, алдар цуутай хурдан 8 хүлгийн хүрэл хөшөө болон бурхны хөшөөг зална. Усан оргилуур, тоглоомын болон сагсны талбай, ногоон байгууламж бүхий хүрээлэнг бүрэн хашаажуулсан бөгөөд нийт 1,3 […]
ХАЛЗАН ШИНЭ ТАЛБАЙД ТҮҮХЭН ОЙГОО ТЭМДЭГЛЭНЭ

Аймгийн Засаг дарга М. Идэрбат Халзан суманд ажиллалаа. Орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцаж байна. Мөн сум үүсгэн байгуулагдсаны түүхт ойн бэлтгэл ажилтай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж үүрэг чиглэл өгч байна. Халзан сумын баяр наадмын талбайн бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. 800 хүний суудалтай баяр наадмын талбай орон нутгийн […]
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОНОРУУДДАА ХҮНДТЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдөр “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил энэхүү өдрийг “Цусаа өгч, Итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе︕ уриан дор тэмдэглэж байна. Аймгийн ЗДТГ нь: Сайн дурын донорын үйлсийн үнэ цэнийг олон нийтэд таниулж, донорын эгнээг нэмэгдүүлэх, тогтмол хандивлахыг алдаршуулах зорилгоор Аймгийн засаг даргын тамгын газрын […]
ГАНГА НУУР ОРЧМИД НОГООН БАЙГУУЛАМЖ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Дарьганга сумын Ганга нуурын орчимд АДАПТ төсөл, аймгийн ЗДТГ-тай хамтран 30 га талбайд усалгааны систем байршуулж, 5151 м хашаа татаж, 24,000 бургас, хайлаас модыг тарьсан ба тус ажлыг Гранд форест ХХК гүйцэтгэж байна.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДМААС СҮХБААТАР АЙМАГ НИЙТ 12 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Хүүхдийн зуны VIII наадам 2025 оны 05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 06-ны өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдав. Тус наадамд 21 аймаг 9 дүүргийн 6000 гаруй өсвөрийн шилдэг тамирчид, спортын 31 төрөлд өрсөлдөлөө. Энэхүү наадамд Сүхбаатар аймгаас спортын 17 төрөлд 97 тамирчин, 15 дасгалжуулагч оролцож, алтан медаль 4, мөнгөн медаль 4, хүрэл медаль 4, […]