САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М. ИДЭРБАТ ТҮҮХЭН ОЙ НЬ ТОХОИОЖ БУЙ СУМДАД АЖИЛЛАЛАА

Энэ жил Сүхбаатар аймгийн 6 сум 100, нэг сум 70 ойгоо тус тус тэмдэглэнэ. Сумдын  хувьд түүхт ойгоо угтаж бүтээн байгуулалтын ажил  ид өрнөж байна. Аймгийн Засаг дарга М. Идэрбат түүхэн ой нь тохиож буй сумдад ажиллаж хөрөнгө оруулалт ажлын явцтай танилцаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Сум орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсож цаашид […]

НАРАН СУМЫН АВТО ЗАМЫН АЖИЛ 60 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Наран сумын төв доторх 3,3 км авто зам тавих бүтээн байгуулалт хийгдэж байна.  Замын ажил наадмын өмнө дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 3,3 км авто зам барихаас 1.9 км авто зам баригдсан байна.Тус ажлыг “Поларис Рөүд инженеринг” ХХК гүйцэтгэж байна.  

ДАРЬГАНГА СУМЫН ТӨВИЙГ НЭГДСЭН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Аймгийн Засаг М. Идэрбат Дарьганга суманд ажиллаж байна. Түүхт ойн баяр наадмын бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа.  Сумын төвийг нэгдсэн шугам сүлжээнд холбох ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.  Улсын төсвийн 13,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тус ажлыг  “Одкон” ХХК гүйцэтгэж байна.  Сумын 100 жилийн ойн баяр наадмын өмнө төвийн хэсгийн […]