САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БАРУУН-УРТ – БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН 152 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

/2025.06.30/ Баруун-Урт Бичигт чиглэлийн авто замын төсөл өнөөдөр нээлтээ хийсэн түүхэн өдөр тохиож байна. Баруун-Урт Бичигт чиглэлийн авто зам хатуу хучилттай болсноор Монгол Улсаар дамжин өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ нэгээр нэмэгдэх юм.  Бичигтийн боомт нь Замын-Үүдийн дараа орох томоохон боомт болон хөгжих улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу,Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд азийн […]

“ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Нэгдсэн ажлын албаны санаачилгаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа Сүхбаатар аймгийн Спорт цогцолборт боллоо.  Нээлтийн үйл ажиллагаанд Зүүн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, […]

СҮХБААТАР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД 40 МАЛЧИН ӨРХ ХАМРАГДЛАА

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 01 тоот тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2025 онд малгүй болсон болон цөөн малтай 40 малчин өрхийг малжуулах төсөлд хамруулж /2025.06.28/ санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдэд Батламжийг нь гардуулж өглөө. Тус арга хэмжээнд УИХ-гишүүн У. Отгонбаяр, Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М. Ганхүлэг болон аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Т.Хурцбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга […]

СҮХБААТАР АЙМГИЙН 10 СУМАНД МОТОЦИКЛЬ ӨГЛӨӨ

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Сүхбаатар аймгийн 10 сумдын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааг дэмжих зорилгоор сум тус бүрт 1 мотоциклын дэмжлэг үзүүллээ.

ШУТИС-ИЙН СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН “ДУРСАМЖ” УУЛЗАЛТ БОЛЛОО

Аймгийн Засаг дарга М.Идэрбат ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн багш нарын үе үеийн төлөөлөл захирал, багш нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Сүхбаатар аймагт хийгдэж бүтээн байгуулалтын онцлог ажлын талаар танилцууллаа. Аймгийн Засаг даргын хувьд тус сургуулиас ажил амьдралын гараагаа эхэлж байсан түүхтэй. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, Аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн […]

ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ -ЗАМЫН ТҮР ХААЛТ ХИЙЖЭЭ

хүүхэд багачуудын амар тайван, аюулгүй орчинд тоглох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны 6-р сарын 25-наас 8-р сарын 25-ныг хүртэл хугацаанд 20:00–00:00 цагийн хооронд Баруун-Урт сумын 7-р баг, Сүхбаатарын талбайн урд талын 2 чигийн хөдөлгөөнтэй замыг түр хугацаагаар хаахаар болжээ. Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийг зам тээврийн осол болон болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байна.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ДЭД ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд орон нутгийн төсвөөс 300,0 сая төгрөг баталж, улсын төсвөөс 600,0 сая төгрөгийг мөн хувиарлан энэ жилийн хувьд нийт 900,0 сая төгрөгийн эх үүсвэрт сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн чиглэлээр аймгийн хэмжээнд нийт 11 аж ахуй нэгжийн 1,4 тэрбум төгрөгийн төслийг цахимаар […]

ШАГАЙН ХАРВААНЫ “АЛТАН АРВАЙ” БАГТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Үндэсний шагайн харвааны 2025 оны 35 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт гаргасан Сүхбаатар аймгийн Д.Билгүүн ахлагчтай “Алтан арвай” багт аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Тус багийн хамт олон Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил, Ардын хувьсгалын 103 жил, Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны төрөлд мөнгөн медаль хүртэж […]