МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН Л.ОДСАЙХАНД 20 САЯ ТӨГРӨГНИЙ БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Монгол Улсын Лхагвасүрэнгийн Одсайханд Сүхбаатар аймгийн нийт иргэдийн сэтгэл шингэсэн 20.0 сая төгрөгний батламжийг гардуулж өглөө.
МОНГОЛ УЛСЫН ГАРДИ Н. ӨСӨХБАЯРТ СҮХБААТАР АЙМГИЙН УДИРДЛАГУУД 3 ӨРӨӨ БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛЛАА

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Монгол Улсын Гарди Нямдоржийн Өсөхбаяр төрөлх нутагтаа ирж нутгийн олон хүндэтгэн угтлаа. Сүхбаатар аймгийн ард иргэд болон бөхөд хайртай монгол түмнээ баясан цэнгүүлж уран барилдааныг үзүүлж үзүүлсэн түүнд нутгийн иргэдийн сэтгэл шингэсэн 3 өрөө байрны батламжийг Сүхбаатар аймгийн Засаг дарга М. Идэрбат гардуулж өглөө.
СҮХБААТАР АЙМГИЙН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-н Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсоны 20 жилийн ойн баяр наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нар хур тэгширсэн сайхан наадам боллоо гэж наадамчин олон сэтгэл дүүрэн байлаа.
ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 30 ГАРУЙ ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЛОО

Сүхбаатар аймаг Сүхбаатар сум “Мэргэн жанжин” клубын харваач 3-р бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч аймгийн Идэр мэргэн Ган-Өлзийгийн Тэмүүжин тэргүүн байр, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум “Егүзэрын мэргэн” сурын холбооны харваач ЕБС -ийн 12-р ангийн сурагч Золжаргалын Билэгт дэд байр, Сүхбаатар аймгийн М өнххаан сум Хэнтий аймгийн Тэмүүжин сургуулийн 8-р ангийн сурагч “Их хааны мэргэд” […]
АЙМГИЙН БАЯР НААДМЫН ТҮРҮҮ ЭРДЭНЭЦАГААН СУМААС ТОДОРЛОО

Сүхбаатар аймгийн 101 түүхтэй Эрдэнэцагаан сумаас үндэсний бөхийн аймгийн арслан цолтон төрлөө. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жил, Цайрт минерал компанийн Төмөртийн овооны УБҮ-ийн 20 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Эрдэнэцагаан сумын харьяат, аймгийн заан С.Ган-Эрдэнэ аймгийн арслан Э.Буянтогтохоор долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Түрүүлсэн бөхийг гурвсан сая, үзүүрлэсэн бөхийг хоёр сая […]
СҮХБААТАР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 83 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХУРДАН АЗАРГА, ИХ НАСНЫ АЙРГИЙН ТАВД ОРСОН МОРЬДЫН ЦУВАА

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр наадам “АЗАРГА” -ны түрүү магнайд Мөнххаан сум ААУ Дамдинбазарын Хадбаатарын зээрд Уралдаанч С.Наранбаатар аман хүзүүнд Түвшинширээ сум Цолмонгийн Хосбаярын Бор халзан Уралдаанч Э.Мөнхдэмбэрэл айргийн гуравт сумын алдарт уяач Эрдэнэцагаан сум Амартайвны Бат-Өлзийн хээр Уралдаанч М.Эрдэнэбаяр айргийн дөрөвт Баруун-Урт сум Сайнбаярын Баярсайны хээр Уралдаанч Н.Хүрэлсүх айргийн тавд Баруун-Урт сум […]
СҮХБААТАР АЙМГИЙН БАЯР НААДАМД 128 БӨХ БАРИЛДЛАА

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-н Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсоны 20 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Пүрэвгарьд тэргүүтэй улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.
АЙМГИЙН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНД 26 БАГИЙН 235 ХАРВААЧ ОРОЛЦЛОО

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-н Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсоны 20 жилийн ойн наадмын Үндэсний шагайн харваа нийт 6 төрөлд 26 багийн 235 харваач оролцлоо.
АЙМГИЙН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 8 АЙМГИЙН 100 ГАРУЙ ХАРВААЧИД ОРОЛЦЛОО

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-н Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсоны 20 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд насанд хүрэгчид болон өсвөрийн нийт 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорьжээ. Хэнтий, Дорнод, Говь-Алтай, Баян-Өлгий, Улаанбаатар зэрэг 8 аймгаас харваачид зорьж иржээ.
АЙМГИЙН БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНЭЭС…

Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Сүхбаатар аймгийн 83 жил “Цайртминерал” ХХК-ийн Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр байгуулагдсаны 20 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Баяр наадмын нээлтийн урлаг соёлын арга хэмжээг “Талархья” нэрийн дор “Жаахан шарга” театрын ерөнхий найруулагч У.Эрдэнэбаяр найруулж, нийт уран бүтээлчид оролцлоо. 13 сумын […]