САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЛСАГДСАН СУМДЫН СУРАГЧДАД ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ГАРДУУЛЛАА

Сүхбаатар аймгийн алслагдсан сумдын 12 сургуулийн сурагчдад зориулан нийт 174 ширхэг зөөврийн компьютерыг Дезерет ОУБ-аас хүлээлгэж өгөв. 2023 оноос эхлэн хэрэгжиж буй “3,000 ширхэг Chromebook” төслийн нэг хэсэг бөгөөд алслагдсан бүс нутгийн сурагчдад цахим сургалтын орчин бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ төслийн хүрээнд: Сүхбаатар аймагт хэрэгжиж буй энэхүү санаачилга нь боловсролын салбарт төр, хувийн хэвшил, олон […]

БАРУУН-УРТ СУМЫН СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН АШИГЛАЛТАД ОРЛОО

Тус хүрээлэнгийн 1,2 дугаар ээлжийн барилга угсралтын ажилд өнөөдөр улсын комисс ажилласан байна. Иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл боловсролыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй амьдрах боломжийг дээшлүүлэх зорилготой томоохон төсөл арга хэмжээний нэг бол энэхүү Соёл амралтын хүрээлэн юм.

ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛД ЗОРИУЛСАН ШУГАМ ЖАГСААЛ БОЛЛОО

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэн, хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Сүхбаатар аймгийн төв талбайд хүндэтгэлийн шугам жагсаал боллоо. Жагсаалд ахмад, дунд, өсвөр үеийн төлөөлөл оролцлоо.

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ ХАВДАР ИЛРҮҮЛГИЙН БАГАЖ, ЭЛЭГНИЙ ХАВДАРЫН ТҮЛЭГЧ БОЛОН ЭЛЭГНИЙ ЭХО АППАРАТТАЙ БОЛЛОО

Орон нутгийн хөгжлийн сангийн 152 сая төгрөг болон Дезерэт ОУБ-ын хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт элэг цөс, нойр булчирхай, хавдарын илрүүлгийн багажийг хүлээлгэж өгөв. Элэгний хавдарын түлэгч болон элэгний эхо аппараттай боллоо. Ингэснээр орон нутагт энэ төрлийн өвчнийг 2 дахь шатанд илрүүлж эмчлэх боломжтой болж байна.          

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – СҮХБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2025” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮД НИЙТ 172 САЯ ТӨГРӨГНИЙ БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

“Намрын ногоон өдрүүд- Сүхбаатарт үйлдвэрлэв-2025″ арга хэмжээний хүрээнд “эрүүл хүнс, алтан намар, хөнгөн үйлдвэрлэл, шилмэл мал” үзэсгэлэн худалдаа 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Хүнс хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчид 13 сумын 128 иргэн аж ахуй нэгж, шилмэл малын төрөлд 9 сумын 42 аж ахуй нэгж, иргэдийн 117 толгой мал оролцсон байна. Тус арга хэмжээнд […]

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 31 ИРГЭН ТЭНЦСЭН БАЙНА

Төрийн албаны 2025 оны 3 дугаар улирлын ерөнхий шалгалтад 98 иргэн бүртгүүлснээс 79 иргэн шалгалтад оролцож, ирц 80,6 хувьтай, оролцсон иргэдээс 31 иргэн тэнцэж, 31,6 хувьтай. Хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэн оролцож, 100 хувь тэнцсэн. Ерөнхий мэдлэгийн шалгалтад 42, монгол хэл бичиг 35, дүн шинжилгээ хийх чадвар 31 иргэн тус тус тэнцсэн байна.

БУЛГИЙН ЭХИЙГ ХАМГААЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

2022 оноос эхлэн АДАПТ төсөл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн хэмжээнд булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг хэрэгжүүлж байна. 2025 онд Асгат, Халзан, Онгон, Эрдэнэцагаан, Уулбаян, Баяндэлгэр, Сүхбаатар, Түвшинширээ, Наран гэсэн 9 суманд 10 булгийн эхийг байгаль орчинд ээлтэй, хөрсөнд шон зоохгүй, мал шөргөөх боломжгүй налуу технологоор хашиж хамгааллаа. Нийт төсөв: 185,0 сая төгрөг • […]