2024.05.27 Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээллийг Цагдаагийн газар , Байгаль орчин аялал жуулчлалын газар, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ зэрэг газрууд мэдээлэл хийв. Аймгийн Цагдаагийн газраас Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтад ажилласан талаарх мэдээллийг танилцуулав.

. Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас иргэд, аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ил задгай, зориулалтын бус газарт хаяж орчны бохирдол үүсгэж байгаад хяналт тавих, арга хэмжээ зохион байгуулах талаар тус Цагдаагийн газарт хүсэлт ирүүлсний дагуу энэ оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Баруун-Урт сумын нутаг дэвсгэр, хогийн цэгийн орчимд эргүүл хяналт зохион байгуулж албаны 1 тээврийн хэрэгсэл, 14 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нарыг хуваарийн дагуу үүрэг гүйцэтгүүлжээ.

. Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа сумдад ажилласан талаар мэдээллийг танилцуулж, үүрэг чиглэл өгөв. Тэрбум мод, сэг зэмийн устгал, Гэр дулаалгын агаар сэлгэлтийн чип багц төслийн танилцуулга, Хэлний бодлогын зөвлөл хос бичигтэн болох бэлтгэл ажил, Сумдын албан байгууллагын ажилтай танилцсан байна. Тэр бум модны хүрээнд сумдын хаврын нөхөн таритын явц хангалтгүй, модны нөхөн тарилтын тоо зөрүүтэй байгааг хэлж, модны нөхөн тарилтыг эрчимжүүлэх чиглэл өгөв.

Улсын онцгой комиссоос Онцгой байдлын газар, ХААГ, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагуудтай цахим хурал зохион байгуулав. Байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой энэ зун нийт нутгаар огцом халах, аадар бороо элбэгтэй байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.

7,8-р сард их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа тул болзшгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав. Мэргэжлийн холбогдох байгууллагууд болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон анхааруулав.