
“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төв талбайд зохион байгууллаа. Иргэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр оролцож эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
АНЭ, УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГА,
хувийн хэвшлийн эмнэлгүүд оролцож иргэдэд мэдээлэл хүргэсэн байна.
