
Узбекистан улсад болж буй “ Tour of Bostonlig ” UCI 2.2 олон өдрийн тэмцээний Ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд 2016 Track дугуйн Залуучуудын Дэлхийн аварга, 2023 “Tour of Thailand” тэмцээний аварга, ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж Олимпийн эрхээ авч мөн шар цамцны эзэн болжээ. Монголын дугуйчид “Атланта 1996” Олимпоос хойш 28 жилийн дараа Олимпын замд ур чадвараа сорих болсон бөгөөд С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанд, ОУХМ Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай уралдаанд хурд хүчээ сорино.
