
Уг хэлэлцээр нь хөдөлмөрийн харилцаа, аймгийн хүн амын чанартай, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэгт баримтлах чиглэлийг зохицуулан, хэрэгжүүлэх зорилготой. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга удирдлагууд, гишүүд, ажил олгогч эздийн холбооны төлөөлөл, сумдын удирдлагууд оролцлоо.