
Төрөлх нутагтаа сайхан амьдрах хүсэл мөрөөдөлтэйгээ нутгаа зорин ирсэн залуус хүүхэд багачууд тоглож наадах нэгэн шинэ орчинг нээлээ.
Аймгийн засаг дарга М. Идэрбат тус тоглоомын төвөөр зочилж, нутаг орноо, хүүхэд багачуудаа гэсэн халуун сэтгэл өвөрлөн энэхүү төвийг нээсэнд хүүхэд багачуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.
Үүсгэн байгуулагч Э.Улсболд цаашид тоглоомын төрлөө нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа аймгийн засаг даргад уламжиллаа.
Одоогоор тус төв 8 төрлийн тоглоомтой 12 хүртлэх насны хүүхэд тоглох боломжтой нэг ээлжинд 20-30 хүүхэд хүлээн авна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга М.Туул Ирмүүн хүүхдийн тоглоомын төвтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
