ЭНЭ УДААГИЙН ШАЛГАЛТАД МАТЕМАТИКААР 5 СУРАГЧ, АНГЛИ ХЭЛЭЭР 1 СУРАГЧ 800 ОНОО АВЛАА

Сүхбаатар аймаг 2015 оноос эхлэн математик, англи хэлний сургалтаа сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ялангуяа сүүлийн 3 жилд орон нутгийн болон Сүхбаатар Нэг Мөрөөдөл ТББ-ын дэмжлэгийг авч багш нартаа итгэл өгч хичээлийн жилийн турш зүтгэсэн. Үүний үр дүн гарсаар байна. Энэ удаагийн шалгалтад математикаар 5 сурагч, англи хэлээр 1 сурагч 800 оноо авлаа.
Биеэ дайчлан уйгагүй суралцсан шавь нартаа, бэлтгэсэн, дэмжсэн бүх багш нартаа баяр хүргэе 





Орон нутгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн ур чадвараа бүрэн зориулсан багш Б.Ганболд, М. Эрдэнэ, Д.Өсөхбаяр, БШУГ-ын ахлах арга зүйч Г. Мөнхзул болон математикийн багийн хамт олонд гүн талархал илэрхийлье 









