
Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлийг бууруулах, түүний суурь шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян -2024” ХААН Банк Сан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийлээ.