
- Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн 8 сарын 17-27-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт боллоо.
- Тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Аймгийн засаг дарга М.Идэрбат нээлтийн үйл ажиллагаанд оролцож Тал сайхан нутагт минь тухлан саатахыг урьж Сүхбаатар аймаг олон улс, улс, бүсийн чанартай олон тэмцээн уралдааныг зохион байгуулахаа илэрхийлж 2016 онд манай аймагт болж байсан энэхүү тэмцээн 2024 онд дахин зохион байгуулагдаж буйд талархал илэрхийлж, тамирчдад амжилт хүслээ.
- Тус тэмцээнд 16 аймгийн 300 гаран тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээн хоёр шатлалтайгаар /Дээд шат, Нэгдүгээр шат/ 16 баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдлөө.