Тус хүндэтгэлийн хуралдааныг нээж Аймгийн ИТХ-ын дарга Д. Хосбаяр 2020-2024 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаархи мэдээллийг хүргэлээ.
. Аймгийн засаг дарга М. Идэрбат, АН-ын бүлгийн дарга Д.Шижирбаатар, МАН-ын бүлгийн дарга И.Батсүх, эмэгтэй төлөөлөгчдийн төлөөлөл Аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар үг хэлж хурлын төлөөлөгчдийн цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Ийнхүү 2020-2024 оны 8 дахь удаагийн аймгийн иргэдийн хурлын сонгуулиар бүрэлдсэн төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар боллоо.
. Сонирхуулахад : 2020-2024 оны аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хуралд 310 төлөөлөгч сонгогдон ажиллажээ.
. Эмэгтэй төлөөлөгч 31,3 %, эрэгтэй төлөөлөгч 68,7% эзэлж байсан байна. Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан танхимаар болон онлайнаар 26 удаа хуралдаж нийт 114 тогтоол шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.