САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЛОГИК ПАЗЗЛЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ МӨНГӨН МЕДАЛЬТАН А.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛОН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, СУРАГЧДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ТАЛАРХАЛ, МӨНГӨН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Логик паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 2024 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд болж өнгөрсөн.
✅. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 25 орны 138 оролцогч 3 өдөр, 21 раундын нийт 317 логик паззл бодож оюун ухаанаараа өрсөлджээ.
✅. Тэмцээний U18 насны ангиллын Монгол Улсын анхны Мөнгөн медаль хүртсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Адьяажавын Оюун-Эрдэнэ, шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан багш, сурагчидад Аймгийн засаг дарга М. Идэрбат талархал, мөнгөн шагнал гардууллаа.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ