САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

МОНГОЛ ДАХЬ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН 30 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Тус арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат болон Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр нар оролцож байна. Сүхбаатар аймгийн хувьд Хүүхдийг ивээх сантай хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн байдаг. 2023 онд Хүүхдийг ивээх сан Зудын төсөлд Сүхбаатар аймгийн 3 суманд нийт 200 гаруй сая төгрөгний төсөл хэрэгжүүлсэн.
70 хувиас дээш малаа алдсан Сүхбаатар сумын малчдад малжуулах төсөл олгож, Онцгой байдлын газрын авто машины өвлийн дугуйг солиход дэмжлэг үзүүлжээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн Суурин Төлөөлөгч Л.Баян-Алтайтай цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ