САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БАРУУН -УРТ, АСГАТ, МӨНХХААН, БАЯНДЭЛГЭР СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар 4 сумын Засаг даргыг томиллолоо. Тодруулбал Баруун-Урт,Мөнххаан, Асгат, Баяндэлгэр сумын Засаг даргыг өнөөдөр томилжээ.

Баруун – Урт сумын Засаг даргаар Жамъяангийн Жавхаатөгс, Мөнххаан сумын Засаг даргаар Амарбаатарын Батдэлгэр нарыг улируулан томилсон бол  Асгат сумын Засаг даргаар Улаанхүүгийн Мөнхбаярыг, Баяндэлгэр сумын Засаг даргаар Даваагийн Аваажигмэд нарыг томиллоо.Аймгийн Засаг дарга Идэрбат томилогдож буй 4 сумын Засаг даргад тухайлсан үүрэг чиглэлийг өгч байв.

Баруун-Урт сум өнгөрсөн 4 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд ихээр хийгдсэн тус ажлуудаа цааш үргэлжлүүлэх 6,7-р тойргийн замын асуудал, Баруун -урт хотын иргэдийн өмчлөлийн газрын асуудлыг шийдвэрлэж ажиллах, иргэдээ хямд өртөгтэй орон сууцаар хангах, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлыг бүрдүүлж төрийн албаны хуулийг чанд сахиж, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж сайн ажиллахыг үүрэг болголоо.

Аймгийн Засаг дарга М. Идэрбат Мөнххаан сумын хувьд өнгөрсөн засаглалын 4 жилд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хамгийн ихээр хийгдсэн сум гэдгийг онцлоод шинээр хийгдэх болон дутуу хийгдсэн ажлуудаа цааш үргэлжлүүлэн чанартай сайн хийж дуусгах шаардлагатайг анхааруулж дадлага туршлага дээрээ тулгуурлан сайн ажиллахыг үүрэг боложээ.

Улаанхүүгийн Мөнхбаярын хувьд Асгат сумын Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд сум орныхоо бүтээн байгуулалт, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хичээж ажиллахыг онцолж байв.

Баяндэлгэр сумын Засаг даргаар  томилогдож буй Даваагийн Аваажигмэдийн хувьд багш мэргэжилтэй шинэ залуу боловсон хүчин. Сумын Засаг дарга хэмээх хүндтэй албанд хариуцлагатай хандаж  сайн ажиллахыг үүрэг болгож байлаа.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ