
Орчин үеийн Биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 ой тохиож байна. Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар зөвлөгөөн зохион байгуулж ойн баяраа тэмдэглэлээ. Баярын хурлын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат оролцож баяр хүргэж, үг хэллээ.
Сүхбаатар аймгийн хувьд нийтийн биеийн тамир спортын салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг шат дараатай хийж байгааг тодотгож байв. Олон жил хүлээгдсэн Спортын цогцолбор ашиглалтад орж тэмцээн уралдаан зохион байгуулах боломж бүрдсэнийг тодотгож байв. Ирэх жилүүдэд аймаг, орон нутагтаа улс бүсийн тэмцээнийг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана гэдгийг онцолж байв.
Спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон одоо ажиллаж байгаа тамирчдыг салбарын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.