
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Мөнхжаргал томилогдлоо.
Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан Х.Энхцэцэг тэтгэвэрт гарсан тул Төрийн албаны зөвлөлийн 2025.01.15-ны өдрийн 43 дугаар тогтоолоор тус албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.