САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМАГ ТҮЙМЭРТ НЭРВЭГДСЭН 10 ӨРХӨД ТУС БҮР НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

/2025.03.12/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн, Улсын Их хурлын гишүүн
У. Отгонбаяр, Улсын Их хурлын гишүүн Ц. Идэрбат, Аймгийн Засаг дарга М. Идэрбат нар Сүхбаатар суманд ажиллалаа.
 Тус сумын гал түймэрт өртсөн малчдад иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг хүлээлгэн өглөө.
Сүхбаатар сум түймрийн улмаас 3 гэр, адуу 259,үхэр 104,өвөлжөө 14, хаваржаа 6, 30 өрх хохирсон байна.
 Гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ