
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.