САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ОЛОН УЛСЫН ЛОГИК ПАЗЗЛЫН УРАЛДААНД 1322 ОРОЛЦОГЧ ОЮУН УХААНАА СОРИЛОО

Сүхбаатар аймгийн Засаг дарга М. Идэрбатын ивээл дор зохион байгуулагдсан Олон Улсын Логик паззл уралдаан 11 төрлөөр 1322 оролцогч оюун ухаанаа сорьж өрсөлдлөө.
Тус уралдаанд цэцэрлэгийн насны ангилалд 324, 1-5-р ангид 422, дунд болон 11 -р анги хүртэлх ангилалд 502 хүүхэд оролцжээ.
Багийн дүнгээр Баруун-Урт сумын 3-р сургууль тэргүүллээ. Цэцэрлэгийн насны ангилалд Дарьганга сумын цэцэрлэг түрүүлсэн байна.
 10 хүүхэд улсын олимпиадад оролцох эрхээ авсан бол 11 ангиллаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй өрсөлдөөнтэй байсан нь 8-9- р ангийн оролцогчид байсныг зохион байгуулагчид онцолж байв.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ