САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМАГ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН НОМЫН САНТАЙ БОЛЛОО

Сүхбаатар аймгийн бүх ахлах ангийн сурагчдад ЭЕШ-даа бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь тус болох зорилгоор хүүхэд залуучуудын номын сантай боллоо.
Энэхүү номын санг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Г. Мөнхболд аймаг орон нутгийнхаа хүүхдүүдийн оюуны боловсролд нь зориулж хөрөнгө оруулалт хийжээ.
Түүний хувьд 2017 оноос хойш багш нарыг чадавхжуулах “Амжилт – 800” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 Номын сангийн тухайд 10-12 дугаар ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-д бэлтгэх гарын авлага, гадаадын их дээд сургуульд суралцах хүүхдүүдэд зориулсан ном сурах бичгээр бүрдүүлжээ.
 Мөн англи хэл бие даан сурах бичгүүд утга уран зохиол, соёл урлаг соён гэгээрүүлэх чиглэлийн ном болон дэлхийн алдартай уран зургуудыг үзэж сонирхох боломжтой номын сан Сүхбаатар аймагт байгуулагдлаа.
 Номын сангийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П. Мөнхжаргал оролцож Сүхбаатар аймгийн боловсролыг дэлхийд гарахад онцгой хувь нэмрээ оруулж буйд нь талархал илэрхийлж номын сангийн үйл ажиллагаанд зориулж 5.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болов.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ