САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМАГТ “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА” ГАРЫН АВЛАГЫН ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар аймагт “Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагын танилцуулах сургалтыг зохион байгуулж, түймрийн нөлөөллийн прогноз, мэдээнд үндэслэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулах чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгож байна.
#АДАПТ төслийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү сургалтын зорилго нь гамшгийн эрсдэлийг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэхэд оршиж байна. Сургалтад гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, 8 сумын удирдлага хамрагдаж байна.
Сүхбаатар аймгийн хувьд тус сургалтаар дараах сэдвийн хүрээнд онцгой ач холбогдол өглөө. Тухайлбал:
Түймрийн нөлөөллийн прогноз, мэдээлэлд тулгуурлан бэлэн байдлыг хангах
 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн шийдэл, төлөвлөлт
Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээнд тулгуурлан санхүүжилт, төлөвлөгөө боловсруулах
 Уур амьсгалын эрсдэлийн индексэд суурилсан төлөвлөлтийн аргачлал
 Цаашид ЦУОШГ түймрийн тархалтын чиглэл, өртөж болзошгүй газруудыг тодорхойлох судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд энэ нь орон нутгийн түвшинд гарч болзошгүй хохирлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ