САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН HUB GN /HUB GLOBAL NETWORK/ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг дарга М.Идэрбат Бүгд Найрамдах Солонгос Улсын HUB GN /Hub Global Network/ байгууллагатай хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулав. HUB GN нь сургалтын хөтөлбөр боловсруулж, гадаадын мэргэжилтнүүдэд хөдөлмөр эрхлэлтийг зуучлах, чадварлаг мэргэжилтнүүдийг Өмнөд Солонгос улсад зохих ажил мэргэжлийн чиг баримжаатай болгоход туслалцаа үзүүлдэг БНСУ-ын томоохон байгууллага юм.
Тус уулзалтаар Өмнөд Солонгос улсын үйлдвэрүүдэд өндөр цалинтай ажлын байртай холбох;
-Төрийн албан хаагч, багш, бизнес эрхлэгч зэрэг мэргэжлийн сургалт, солилцооны хөтөлбөрт хамрагдах;
– Гэрчилгээ олгох, мэргэшсэн сургалтууд
– Дэлхий дахины ажиллах хүчний эрэлт хэрэгцээнд нийцсэн, салбарт хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдах;
-Виз ба ажил эрхлэлтийн дэмжиж, Олон улсын ажиллах хүчний шилжилтийг саадгүй болгох үйлчилгээ;
-Улирлын ажилчдад зориулж тусгайлан тохируулсан сургалтын хөтөлбөрт хамрагдах; Цахим сургалт болон олон улсын туршлага судлах – HUB HR-ийн боловсруулсан хамгийн сүүлийн үеийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж, багш ажилтан, оюутан төгсөгчид олон улсын стандартад нийцсэн сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ