
Старт Нэтворк (Start Network) сангаас санхүүжилттэй, “Хээрийн түймрийн эрт арга хэмжээний төсөл”-ийг Дэлхийн Зөн Монгол ОУБ болон People in Need олон улсын байгууллагууд, аймгийн Онцгой байдлын газар хамтран хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд Асгат сумын Засаг даргын тамгын газарт Старлинк төхөөрөмж, салхины хурд хэмжигч, хээрийн түймрийн үед ашиглах хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас 20 ширхэг, 24 малчин өрх түймэр унтраах үлээгч аппараттай болж чадавхи сайжрах юм.
Мөн “хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” сумын мэргэжлийн анги болон сайн дурын хэсгийг чадавхжуулах сургалт, дадлага зохион байгуулагдаж байна.
Сургалтад хамрагдсан алба хаагчид сумын 300 малчин өрхөд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулан ажиллана.