
Сүхбаатар аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран барилгын салбарын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Сумдын ЗДТГ, Сүхбаатар хот байгуулалт, орон сууц, барилга захиалагч ОНӨААТҮГ, Аймгийн Барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, аймгийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, Монголын ногоон барилгын хүрээлэн, барилга угсралтын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, хууль эрх зүй, Барилгын чанар аюулгүй байдал зэрэг асуудлаар зөвлөлдөж хэлэлцлээ.