
Аймгийн ИТХ-ын 2025 оны “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, нийгмийн баталгааг дээшлүүлэх жил” болгон зарлах тухай 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа. Тус сургалтад Сүхбаатар аймгийн 13 сумын удирдлага болон төрийн байгууллагын 400 гаруй төлөөлөл оролцлоо.