САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Сүхбаатар аймгийн Засаг дарга, Тамгын газар, Соёл, урлаг аялал жуучлал, залуучуудын газраас аймгийн “Аялал жуулчлалын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
 Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, аялал жуулчлалын салбарын ажилтнууд, МУҮГА Нью жуулчин компаны ерөнхий захирал Ш.Нэргүй, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, сумдын ИТХ-ын дарга нар, соёл урлагийн байгууллагуудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, Хэнтий аймгийн аялал жуучлалын холбооны тэргүүн, Дорнод аймгийн СУАЖЗГ-ын дарга, зочлох үйлчилгээний онлайн сургалтын сургалтын платформ үүсгэн байгуулагч, хилийн цэргийн ангиудын удирдлагууд, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зөвлөх зэрэг зочид оролцож 2024-2028 онд аймгийн аялал жуулчлалын салбарт хэрэгжих бодлого, хөрөнгө оруулалтын талаар сонсож тус салбарт тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хоёр өдөр хэлэлцэж зөвлөлдлөө.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ