САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ-НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ болж байна.
✅Өдөрлөг 16:00–20:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох тул иргэд хөдөлмөрчид та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
✅Тус өдөрлөгийн зорилго нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, тэдэнд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл өгөх, хамтын ажиллагааг сайжруулах, ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд оршиж байна.
Арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.
Үүнд: Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга, зөвлөгөө мэдээлэл;
Хууль сахиулах, онцгой байдал, шүүх, прокурор зэрэг байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын үзэсгэлэн, сурталчилгаа;
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах;
Эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж;
Тээврийн хэрэгслийн жолоочийн эрхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө;
ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулсан уригч байгууллагуудын мэргэжил сонголт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээ;
“Open mic” уралдаан, урлагийн үзүүлбэр, чөлөөт тэмцээн зэрэг олон нийтэд нээлттэй соёлын арга хэмжээ;
Иргэдэд галт зэвсэг эзэмших эрх олгох сургалт, бүртгэл;
Арга хэмжээг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг удирдан зохион байгуулж байгаа юм.
Иргэд олон нийтийг идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг ашиглахыг уриалж байна.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ