САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

МУАЖ ШАРЫН ЧИМЭДЦЭЕЭГИЙН АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛИЙН ЗАМНАЛЫГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ДАРЬГАНГА ЗОЧИД БУУДАЛД ДЭЛГЭГДЛЭЭ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, МУАЖ, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, нэрт уртын дуучин Шарын Чимэдцэеэгийн их урлагийн амьдралд хөл тавьж өнөөг хүрсэн түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн Дарьганга зочид буудалд хоёр өдрийн турш дэлгэгдэхээр олон баримт, гар бичмэл, урлагийн дээл хувцас, сонирхолтой түүхэн фото зургууд, уран бүтээлчийн өөрийнх нь зохион бүтээсэн бүтээлийн дээжис дэлгэгдсэн байна.
Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн зарим эд өлгийн зүйлээ Аймгийн Угсаатны зүйн музейд үзмэр болгож үлдээх юм байна. Сүхбаатарчууд та бүхэн Ардын жүжигчинийнхээ амьдрал, уран бүтээлийг харуулсан үзэсгэлэнг хүрэлцэн очиж үзэхийг урьж байна.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ