САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗАЛУУЧУУДЫН ЭЭЛЖИТ II ЧУУЛГАНД 13 СУМЫН 300 ГАРУЙ ЗАЛУУС ОРОЛЦЛОО

Аймгийн Засаг даргын ивээл дор Залуучуудын ээлжит II чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Б. Батбаатар чуулганд оролцож чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
 Ирэх жилүүдэд залуучууд руу хэрэгжүүлэх томоохон хөтөлбөрөө танилцуулав.
Мөн чуулганд Монголын Залуучуудын холбооны тэргүүн Б.Бэлгүтэй, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөл, Дорнод, Хэнтий аймгийн Залуучуудын холбооны удирдлагууд оролцож буйгаараа онцлог юм.
 Сүхбаатар аймгийн 13 сум болон төр, хувийн хэвшлийн төлөөллийн 300 гаруй залуу оролцож байна.
 Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ц. Өлзийжаргал 2018-2025 онд хэрэгжүүлсэн онцлог ажлын талаар танилцуулж мэдээлэл хийлээ.
Энэхүү чуулганааг ирэх аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч нарыг сонгох юм.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ